Шилдэг “Үл хөдлөх хөрөнгийн байгууллага 2016”

Энэхүү үзүүлэлтээр үл хөдлөх хөрөнгө худалдан авагч болон үл хөдлөх хөрөнгөө зарах эсвэл түрээслэх сонирхолтой үйлчлүүлэгчдийн хооронд хамгийн найдвартай зуучлагч болж чадсан, аль алины нь сэтгэл ханамж, ашгийг нэмэгдүүлсэн, хэрэглэгчид ойр найдвартай байх үүднээс олон нийтэд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 2016 оны баталгаажсан борлуулалтаар хамгийн өндөр дүнтэй байгууллагыг шалгаруулна. Бүртгүүлэхэд дараах материалыг ирүүлнэ.

Үүнд: а. Байгууллагын танилцуулга

         б. Удирдлагын мэдээлэл

         в. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

         г. 2016 онд борлуулсан, түрээслүүлсэн барилга, үл хөдлөх хөрөнгийн нийт хэмжээ, метр квадратаар 

         д. Хэрэв боломжтой бол 2016 оны жилийн эцсийн тайлан 

 

       


Бүртгүүлэх

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.