Шалгаруулах журам

MPA 2016–ын зохион байгуулах комиссоос чадварлаг шүүх бүрэлдэхүүнийг сонгоно.

Шүүгч нар бүртгэлийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор шалгаруулалтын нэгдсэн дүнг зохион байгуулагчдад битүүмжилсэн байдалтай ирүүлнэ.

Зохион байгуулагчид Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шалгарсан барилга, байгууламжийг олон нийтэд зарлана.

Шүүх комисс доорх үзүүлэлтийг үндэс болгоно.

  1. БАЙГАЛЬ ОРЧИН
  2. ДЭД БҮТЭЦ
  3. ЗАМ ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖ
  4. ӨВӨРМӨЦ ҮЗЭЛ САНАА
  5. АРХИТЕКТУР ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ
  6. ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ    

МРА зохион байгуулагчид мэргэжлийн өндөр түвшний хараат бус шүүх бүрэлдэхүүнийг сонгох бөгөөд эдгээр шүүгчдийн шийдвэр үндэслэлтэй байхыг баталгаажуулна.

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.